Хэрхэн хэмжих: Дулаан алдагдлын хэмжилт (Heat loss measurement) нь барилгын дулаан алдагдлыг хэт улаан туяаны камераар хүйтны улиралд тухайн байгууламж дотроосоо халаалттай бодит нөхцөлд зураг авалт хийж тодорхойлох хамгийн түгээмэл шийдлүүдийн нэг юм. Камер нь барилгын гадна болон дотор талаас хаших хийцлэлийн гадаргууны дулааны зураглал (термограф) хэлбэрээр харуулдаг бөгөөд хүний нүдэнд үл үзэгдэх дулаан цацаргалт буюу гадаргын температурын ялгааг өнгөөр ялган дүрсэлж өгдөг. Ингэснээр хана, дээвэр гм хаших хийцийн дулааны гүүр, дулаан алдагдаж буй зааг завсар, дулаалгын ажлын доголдол дутагдалтай хэсэг, цонх, хаалганы битүүмжлэл зэрэг сул хэсэг цэгийг илрүүлэх боломжтой. Мөн барилгын дулаан хамгаалалтын ерөнхий чанарыг үнэлж, хаана нэмэлт дулаалга хийх, хаана засвар шаардлагатайг тодорхойлоход үр дүнтэй аргачлал болдог.
Үнэ: Барилга дахь дулааны алдагдлыг барилгыг бүтнээр зураглах өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны камераар зураг авалт хийж, дүгнэлт зөвлөмж өгөх үнэ нь 350 000 төгрөг (Үүнд тээвэр, унааны зардал ороогүй) болно.