Барилгын чанар, эрчим хүчний хэмнэлтийг баталгаажуулах 3 төрлийн мэргэжлийн хэмжилт
Барилга, орон сууцны дулаан хамгаалалт, битүүмжлэл, бүтээцийн чанарыг үнэлэхэд олон улсын стандартад нийцсэн хэмжилтүүдийг хийдэг. Үүнд:
Барилгын битүүмжлэл хэмжилт – Blower door test for airtightness – Амины орон сууц гм барилга байгууламжийн битүүмжлэл буюу агаар нэвчилт, сийгэлтийн түвшинг эерэг болон сөрөг даралт үүсгэн үлээж тогтоодог Blower door test багажаар хэмжилт хийнэ. Пассив барилгын үндсэн шалгуурын нэг болох 50 паскалын даралтын зөрүүнд сийгэлтээр алдагдах агаар сэлгэлтийн хэмжээ <0.6 [1/h] @ n50, сийгэлт явагдаж байгаа эквивалент нийлбэр нүх сүвний талбайг [cm2] нэгжээр тодорхойлж, тайлан гаргаж өгнө.
Дулаан алдагдалын зураглал үнэлгээ – Heat loss measurement by IR (Infra Red) camera – Барилгын хаших хийцийн дулаан алдагдлыг хүйтны улиралд халаалттай бодит нөхцөлд нь хэт улаан туяаны камераар зураг авалт хийж, дулааны гүүр болон дулаан алдагдаж буй хэсгийг илрүүлж, зурган файлыг цахимаар илгээж, үнэлгээ зөвлөмж өгнө.
Хаших хийцийн дулаан дамжуулалтын U утга хэмжилт – U-value measurement by Heat flow sensor – Цонх, хана болон тааз гм барилгын хаших бүтээцийн дулаан дамжуулалтын (U-value) үзүүлэлтийг бодит нөхцөлд Heat flow sensor мэдрэгч, автомат мэдээ хураагч багаж ашиглан хэмжиж, үнэлгээ дүгнэлт гаргаж өгнө.
Эдгээр хэмжилтүүд нь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг, дотоод орчны тав тух, чанарын баталгааг нотлох чухал шалгуур болдог.