Австрийн пассив барилгын туршлага
"Smart City Wörgl" төсөл - Эко материал, сэргээгдэх эрчим хүчний интеграцтай ногоон хотхон байгуулах
Smart City Wörgl нь Passive House стандарт болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан, барилгын экологи (building ecology)-д нийцсэн төлөвлөлттэй шинэ үеийн эко хотхон юм. Барилгын фасад нь модны үртсэн дулаалга (wood fiber insulation)-тай бөгөөд барилгын материалын ихэнх нь экологийн шошготой, байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдээс бүрддэг.
I ээлж (2019 оны 11 сар): 64 орон сууц, 108 унадаг дугуйн зогсоол, ногоон байгууламж давамгайлсан орчин, газар доорх нэгдсэн авто зогсоол бүхий хотхон барьсан.
II ээлж (2021 оны 10 сар): 48 орон сууц, 118 унадаг дугуйн зогсоол, ногоон байгууламж давамгайлсан орчин, газар доорх нэгдсэн авто зогсоол бүхий хотхон барьсан.
Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутмын хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, зуны улиралд таатай сэрүүн орчныг бүрдүүлэн, өвөлд хамгийн бага дулааны эрчим хүчээр халаалтыг хангах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ирээдүйн тогтвортой амьдралын загварыг бий болгож байна.