Хэрхэн хэмжих: Барилгын хаших хийцийн дулаан дамжуулалтын U утга хэмжилт – U-value measurement by Heat flow sensor – Цонх, хана болон тааз гм барилгын хаших бүтээцийн дулаан дамжуулалтын (U-value) үзүүлэлтийг бодит нөхцөлд Heat flow sensor мэдрэгч, автомат мэдээ хураагч багаж ашиглан хэмжиж, үнэлгээ дүгнэлт гаргаж өгнө. Хэмжилтийн явцад хаших хийцийн гадаргын температурыг мэдрэгчээр хэмжиж, тухайн хэсгээр дамжин өнгөрч буй дулааны урсгалыг бүртгэдэг. Ингэж авсан температур ба дулааны урсгалын өгөгдлөөр тооцоолол хийн, бодит нөхцөл дэх U-value–г тодорхойлдог. Энэ нь зөвхөн онолын утганд тулгуурлахаас илүүтэйгээр, тухайн барилга дээрх бодит гүйцэтгэлийг баталгаажуулах найдвартай арга болдог. Үр дүнд нь тухайн хана, тааз, хаалга, цонх ба хүрээний дулаан алдагдлын түвшин гарч, эрчим хүчний хэмнэлт болон дулаан тусгаарлалтыг үнэлэх боломж бүрдэнэ.
Үнэ: Барилгын хаших хийцийн дулаан дамжуулалтын U утга хэмжих олон улсын стандарт ISO 9869-1-ын дагуу 72 цагийн хэмжилт хийх ба үнэ нь 350 000 төгрөг (Үүнд хөдөө орон нутагт очиж ажиллах тээвэр, унааны зардал ороогүй) болно.